Боловсролын ерөнхий газар ЕБС, их, дээд сургуулийн төгсөлтийн баярыг "Эрдмийн баяр" болгож тэмдэглэдэг болох зөвлөмж гаргажээ.
Салбарын сайд Б.Энх-Амгалан сошиал хуудастаа энэ талаар "Төгсөлтийн баярыг сурсан мэдсэнээ тайлагнадаг эрдмийн баяр болгох зөвлөмж гаргасан. Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс "Төгсөлтийн баярыг бүр хориглосон" гэж мушгиж байгааг өлгөж аваад шоу хийх хэрэггүй. Цаана нь маш их мөнгө, гэр бүлд маш их дарамт явж байгаа шүү. БЕГ-ын зөвлөмжийг унш" хэмээн бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна