Х.Нямбаатар: Хэдэн сураггүй сайтаар намайг харлуулж байгаад нь ерөөсөө цочирдохгүй байна

Х.Есү
3 цаг 9 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ын хорооны хурлын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Үг хэлсэн хүн болгон Туулын замтай холбоотой асуудлыг ярьсан. Намын хороо өнөөдөр хуралдаж байгаа юм чинь зохион байгуулалтын асуудал яръя, өөр асуудал хэлэлцэхгүй гээд төлөөлөгч нар санал гаргасан.

Би одоо ямар өөр өрсөлдөх хүн байхгүй байхад намайг огцруулж өгөөч ээ гэж ярьж болохгүй шүү дээ.

Миний охины нохой тэжээх нь тийм хууль бус юм уу, өөрөө нохойны хоол хийж савлаж зардаг. Тэр тийм хууль бус зүйл үү. Миний дургүй хүрээд байгаа нэг зүйл бол охин нь дөнгөж сэхээнээс гарч байхад нь янз бүрийн зүйл явуулж байна. Дээрээс нь гэр орны дээгүүр дрон нисгэж байна. Тэр уулын мухарт зуслангийн байшиндаа амьдарч байгаа нь бас хууль зөрчсөн явдал уу.

Ер нь ингэж харлуулдаг улс төрийн технологитой болчихлоо шүү дээ. Би харлахгүй шүү дээ. Хэдэн сураггүй сайтаар намайг харлуулж байгаад нь ерөөсөө цочирдохгүй. Мөнгөө үрээд л байх юм" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна