Дамжин суух иргэд автобуснаас буухдаа картаа дарах шаардлагагүй болно

Х.Батсайхан
2 цаг 58 минутын өмнө

Иргэд ирэх сарын 2 буюу ирэх ням гарагаас эхлэн нийтийн тээвэрт дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болно. Тодруулбал, нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн, нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлөх системийг ирэх ням гарагаас ажилууллахаар болсон юм байна.

Ингэснээр зорчигчид дараах байдлаар төлбөрөө төлөх боломжой болох юм. Үүнд:

  • UB card апп-наар төлбөрөө төлөх боломжтой /Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой/
  • Зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой
  • Киоск ашиглан нэг удаагийн тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой
  • Банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой

Энэ талаар "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од "Тавдугаар сарын 2-ноос иргэд бүх төхөөрөмжөө нэг төхөөрөмж дээр дардаг болно. Ингэснээр олон төлбөрийн хэрэгсэл ашиглан зорчих боломжтой болж байгаа. Мөн буухдаа заавал карт дарах шаардлагагүй болсон" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна