Т.Доржханд: Хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу

С.Гандэлгэр
1 цаг 27 минутын өмнө

Шадар сайд Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр "Мах үнэтэй байна гэвэл тахианы мах идэх сонголт бий. Хямд мах идэж, хямдхан цахилгаан хэрэглэе гэж ярихаа одоо болих хэрэгтэй" гэсэн нь шүүмжлэл дагуулсан юм. 

Тэрбээр цахим хуудаснаа тайлбар хийж "Иргэдэдээ хямд цахилгаан нийлүүлнэ гээд төр үнийг хатуу барьж, эрчим хүчний салбараа татаж унагасан нь бидний алдаа. Үр дүнд нь ашиггүй гээд хувийн сектор хөрөнгө оруулдаггүй, банк төслийг нь санхүүжүүлдэггүй, улсаараа цахилгааны хязгаарлалттай, хоёр хөршөөс цахилгааны 25 хувийг авч байна.

Саяхан хямд гурил иднэ гээд газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбараа унагах шахсан. Өнөөдөр хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу.

Харин нөөцийн махыг хүртээмжтэй түгээх, орлох бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь зөв бодлого" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.