Ц.Сандаг-Очир: Оюутолгой 16 жил төлөөгүй байсан нөхөн сэргээлтийн барьцаа 9.9 тэрбумыг саяхан тушаасан

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг хүлээн авч уулзжээ.

УУлзалтын талаар Ц.Сандаг-Очир сайд “Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлт хийх зардлынхаа 50 хувийг салбарын яамны дансанд байршуулах хуультай. Тухайн компани олборлолтоо хийж дууссаныхаа дараа энэ мөнгөө буцааж аваад нөхөн сэргээлтээ хийдэг. Оюутолгой ХХК 16 жил энэ мөнгөө байршуулалгүй явж ирсний эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард 9.9 тэрбум төгрөгийг байршуулсан байна.

Ус бохирдуулсны төлбөрийг мөн 16 жил төлөлгүй явж ирсэн. Энэ асуудлаар ярилцаад төлъе гэдэг дээр тохирсон. Одоо Усны газар холбогдох байгууллагууд хэчнээн хэмжээний төлбөр төлбөл зохихыг тооцоолсны дараа төлбөр хийгдэнэ” гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.69
    30 минутын өмнө

    Nuhen sergeeltiig jinhene utgaar ni hiij baigaa gazraas bairtsaa avdag hereg uu Ter chini hiideggui gazraas baritsaa avaad hiihgui bol baritsaagaar ni nuhen sergeelt hiilguuldeg togtoltsoo bish uu

    Хариулах