Н.Жанцанноров: "Эмгэнэл” бичих ажил бол маш их хариуцлагатай эд байсан юмсан

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нэрт сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар таалал төгссөнтэй холбогдуулан гаргасан эмгэнэлдээ овог андуурсан, өөр зохиолчдын бүтээлийг талийгаачийн бүтээл мэтээр ташаарсан зэрэг том алдаа гаргасан билээ.

Салбарын яам ийм эмзэг асуудал дээр сул талаа харуулсанд уран бүтээлчид өөрсдийн санаа, оноогоо илэрхийлж эхэлсэн байна.

Тухайлбал, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ талаар “Соёлын яамнаас эрхэм Гүрбазарыг өөд болсонд эмгэнэл илэрхийлсэн бичигт алдаа мадаг гарсан яриа их гарч эхэллээ. Алдар суутай хүмүүсийг өөд болоход бичдэг "эмгэнэл” төлөвлөж бичих ажил бол маш их хариуцлагатай эд байсан юмсан. Түүнийг суут гэхүү,агуу гэх үү ,алдарт гэх үү,нэрт гэх үү, авьяаслаг гэх үү, билиг танхай гэх үү гээд тодорхойлох ганцхан үгийг сонгоход ч урьд өмнөх хүмүүст зориулсон эмгэнэлтэй харьцуулж жингий нь тааруулах хэрэг гардаг” хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна