С.Ганбаатар: Газрын тос боловсруулах үйлдвэр чинь ажиллахгүй. Түүхий эд, ус, ТЭЗҮ дээр гарын үсэг зурсан хүн байхгүй...

Zuv.mn
2026/05/13

Төрийн ордонд болж буй Өргөдлийн байнгын хорооны хурлаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өргөдлийн байнгын хорооноос иргэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар их асуудаг юм.

Хуулийн төслийн Тавдугаар бүлэг, 62, хавсралт гэснийг та нар нэг хараадах даа. Эхлээд орж ирэхэд нь би засаад орж ирэх болов уу гэж бодоод асуугаагүй. Засахгүй оруулж ирж байна.

Дөрвөн том төсөл оруулж ирж ярьж байхдаа та нар Газрын тос боловсруулах үйлдвэр төслийн хариуцагч нь хэн бэ гэсэн, хариуцагч энэ дээр байхгүй. Нөгөө гурав дээр нь байна лээ. Мэдээж би хэн гэдгийг нь ойлгож байна, гэхдээ яагаад энд бичээгүй юм бол оо. Төсөл эхлэх огноо байхгүй. Нөгөө гурав дээр нь байна лээ. Бүс нутаг байхгүй. Нийт төсөвт өртөг нь 55.7 тэрбум төгрөг, 6.01 их наяд төгрөг гэж хоёр тоо байгаа. Яагаад ийм хоёр өөр тоо бичсэн юм бэ. Газрын тос боловсрхуулах үйлдвэр үнэндээ ажиллахгүй шүү дээ. Усны нөөц тогтоогдоогүй, ТЭЗҮ байхгүй. ТЭЗҮ дээр гарын үсэг зурсан хүн байхгүй. Энэ дөрвөн асуултад хариу авья” гэв.

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ асуултад “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг АҮЭБ-ийн яам хариуцаж байгаа. Манай улсын хамгийн том дутагдал бол газрын тосны бүтээгдэхүүнээр 100 хувь хараат байдаг явдал. Энэ дутагдлаа нөхөхөөр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барьж байна. Энэтхэгийн хувьд хилийн чанадад хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл нь. Төслийн явц эрчимтэй байна. Түүхий тосны нөөц хэрэгтэй. Зүүн бүсийн газрын тосны сав газраас татна. Тэнд тодорхой нөөц тогтоогдсон. Хойд хөшөөс импортоор авах бололцоотой гэж энэ бүс байршлыг сонгосон. Шаардлагатай гэвэл төслөөр тусад нь танилцуулга хийж болно. Мөн ирэх оны төсөв дээр задалж ярина” гэлээ.

Харин С.Ганбаатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих ёстой. Бидний мөрөөдөл өө. Гэхдээ энэ мөрөөдөл дээр тоглож их муухай луйвардах гэж байна” гэв. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.14
    2026/05/14

    Ийм олон асуулал байсаар байхад Сайд Дамд нням мөнгө урсгах тухай л яриад гол асуудлаа ойлгохгүй ойворгон юм яриад байгаад харамсмаар

    Хариулах
  • 103.57.92.14
    2026/05/14

    хараөд сайншандад баймаар. Яг явдаг дээр энэ 8 жил сул цалин аваад хотод байгаа хүмүүсийн 50 хувь нь / Алтанцэцэгээс эхлээд/ явахгүй энэ мэт 10-15 бүтэхгүй зүйлийг бичиж болохоор байна. Гэтэл

    Хариулах
  • 103.57.92.14
    2026/05/14

    7-т үйлдвэр жилийн дараа ашиглалтанд орно гэж байхад бодлогоор сургаж, бэлтгэж дадлагажуулж ,бэлэн болгосон боловсон хүчин байхгүй. 8-рт үйлдвэр сайншандад баригдаж 8 жилиййн нүүр үзэж байхад Алтанцэцэгээс эхлээд 100 гаруй хүн улаанбаатарт сул цал н аваад сууж байдаг. Ядахдаа хүний хийж угсарч байгаа ажлыг

    Хариулах
  • 103.57.92.14
    2026/05/14

    4-рт ус дамжуулах хоолой, үйлдвэриййн усан сан чанар муутай баригдсан. Үйлдвэрлэлийн явцад эвдрэл саатал гарах магдлалтай 5-рт үйлдвэрлэлийн барилга байгуулалмж, тёхнилогийн шугам сүлжээ, тоноглол, төхөөрөмжинд захиалагчийн , монголын талын мэргэжлийн хяналт, зөвлөх үйлчилгээ гэх юм байхгүй 6-рт захирал гэх Алтанцэцэг гэх авгайгаас эхлээд гтбү гэх компанид туршлагатай , чадвартай, мэргэжлийн өндөр ур чадвартай хүн байхгүй

    Хариулах
  • 103.57.92.14
    2026/05/13

    ,Ганбаатар маш зөв хэлжээ. ГТБҮ баригдлаа ч ажиллаж чадахгүй. Учир нь 1-рт хангах түүхий тос байхгүй 2-т өндөр зээл, их ашиглалтын зардлаа даахгүй алдагталтай ажиллана 3-т үйлдвэрлэх бёнзин шатахуун нь орос хятадаас авах импортоос 10-15 хувь өндөр үнэтэй гарна

    Хариулах