Г.Дамдинням: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

ОХУ-тай байгуулсан Г.Дамдинням: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилааЭБАҮ-ийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.

Тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 онд Монголд айлчлах үедээ Газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсыг тасралтгүй хангах тухай хэлэлцээр, Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр гэсэн хоёр хэлэлцээр гэсэн хоёр хэлэлцээр хийсэн. Өмнө нь бол хоёр улсын хооронд энэ асуудлаар Засгийн газрын гэрээ байгаагүй юм билээ. Дандаа ААН-ийн түвшинд явж байсан. Энэ хоёр хэлэлцээрийн эхнийх нь батлагдсан, хоёр дахь нь буюу Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр нь тухайн үедээ орчуулгын гэх зэрэг хүндрэлээс болоод зургаан асуудлыг засахгүй бол УИХ-аар батлах боломжгүй гэсэн юм билээ.

Энэ зургаан асуудлыг ОХУ-тай олон удаагийн яриа хэлцэл хийсний дүнд бүгдийг нь манай томъёоллоор оруулахаар болсон. Ингээд онгоцны түлш найдвартай нийлүүлэх 15 жилийн хэлэлцээрийг УИХ-д өргөн барихаар болоод байна” гэлээ. Тэрбээр мөн шатахууны нөөцийн сав барих болон бусад асуудлаар мэдээлэл өгсөн юм.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна