Балогунаас болж Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо зөрчилдөхдөө тулав

Zuv.mn
1 цаг 55 минутын өмнө

ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо АНУ-ын шигшээ агийн гол довтлогч Балогуны шөвгийн 16-д Босни Герцоговинтой тоглохдоо авсан улаан хуудсыг нь түдгэлзүүлжээ. Ингэснээр энэ ДАШТ-ий талбайн гаднах гол шуугианыг дэгдээгээд байна.

Улаан хуудсаар шийтгүүлсэн тоглогч дараагийн тоглолтыг автоматаар өнжих нь хөлбөмбөгийн хамгийн түгээмэл шийтгэлүүдийн нэг. Хэрвээ гаргасан алдаа нь ноцтой бол хоёр, бүр гурван тоглолт өнжөөх нь ч бий.

Гэвч дүрэмд нэг цоорхой байдаг нь Сахилгын журмын 27-р зүйл, хэрвээ ФИФА нь зөвшөөрсөн тохиолдолд сахилгын шийтгэлийг нөхцөлт байдлаар түдгэлзүүлж болох тухай юм. Энэ заалтыг хэрэглэсэн тохиолдолд тоглогчид оноосон шийтгэлийг түдгэлзүүлж, тэнсэн харгалзах хугацаа өгдөг. Тэр хугацаанд нь дахиж тийм алаа гаргахгүй бол цуцалдаг байна.

ФИФА сая Балогуны улаан хуудсыг яг энэ зүйл заалтаар түдгэлзүүлж, нэг жилийн /Журамдаа бол 1-4 жил гэж заасан байна/ тэнсэн оноожээ.

Мэдээж, "ФИФА зохион байгуулагчдад тал засаж, боломж олголоо" гэдэг шүүмжлэл дэгдэж эхлээд байна. Европын хөлбөмбөгийн холбоо, Белгийн хөлбөмбөгийн холбоо энэ шүүмжлэлийг оройлж, ФИФА-гийн шийдвэрийг “Шившиг” гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна