Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нар өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалаа. Тэдний баярт хамтлагийн гишүүд, гэр бүл, найзууд нь ирж сэтгэгдлээ хуваалцлаа.
Камертон хамтлагийн гишүүн Мэнд-Амар: "Дөрвөн жаахан өсвөр насны хүүхэд 30 гаруй жилийн дараа, өнөөдрийг хүртэл хамтдаа явсан. Бид анх өнөөдрийн амжилтад хүрнэ гэж төсөөлөх байтугай зүүдэлж ч явсангүй.
Дуу хөгжмөөр амьгалж байсан нийт сонсогч, бидний үеийн залуус бүгддээ маш их баярлалаа гэж хэлье. Энэ бол та бүхний маань дэмжлэг, итгэл, хайр хүндлэл юм.
Бид бүгд их олуулаа болсон. Энэ аз жаргалтай өдрүүд цаашдаа улам олон жил үргэлжлэх болтугай. Мөн нийт монголчууд минь сайхан наадаарай" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.57
мөнгө төлж гавьяат болдог болжээ. Ичмээр юм.
Хариулах