Б.Эрдэнэбат: Аяга усаа хүртэл хувааж өнөөдрийн амжилтад хүрлээ

Zuv.mn
4 цаг 59 минутын өмнө

Камертон хамтлагийн гишүүн Эрдэнэбат " Бид 18 наснаасаа нөхөрлөж, 31 жилийг үдсэн байна. Амжилт ололт, алдаа оноотой, аяга усаа хүртэл хувааж өнөөдрийг хүрлээ.

Хоёр найзаараа үнэхээр их бахархаж байна. Мөн бүхий л цаг үед хамт байж, түшиг болж байсан үзэсгэлэнт гэргийдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье.

Бид 1995 ондоо гацчихсан. Үүгээрээ хөглөгдөж, амьдардаг. Нэг нэгнийгээ харж л хөөрөн баясдаг. Хамтлагаараа маш их бахархаж байна.

Миний хувьд хамтлагийнхаа нэр хүндийг сэвтээчихвий гэж амьнаасаа илүү хайрласаар ирсэн. Ингээд хамтлагаас минь нэг Төрийн Соёрхолт, хоёр МУГЖ төрлөө" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна