МУГЖ Д.Болд: Хүүгийнхээ энэ амжилтыг харж амжаагүй ээжийгээ хамгийн их дурсаж байна

Zuv.mn
6 цаг 6 минутын өмнө

Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. 

Тэрбээр "Камертон хамтлагийн гурван найзтайгаа 31 дэх жилдээ хамтарч, өөрийн бие даасан бүтээлээ 21 дэх жилдээ туурвиж үзэгч түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн морь жилийн наадмын босгон дээр төрийн “Гавьяат жүжигчин” шангалыг хүртэж байгаадаа туулийн баяртай байна.

 Ээж, аавынхаа ачыг хариулж явна даа. Ээж маань байсан бол  хүүгийнхээ энэ амжилтыг хараад  их л баярлах байсан байх.

 Гэнэтхэн л яриад, хамтлагаараа гавьяат авч байгаа юм байна гэж сонсоод,. хамгийн түрүүнд Ганаа бид хоёрт өгч байгаа гэж ойлгосон. Энэ бол Камертон хамтлагийн үзэгч, сонсогчдын шагнал гэж бодож байна.

  Ерөнхийлөгч соён гэгээрүүлэх ажлыг маань үнэлж, урмыг үгс хэллээ. Улсдаа өөрийн зүгээс  “Хайрын хүч” төслийн хүрээнд хүүхдийн цэцэрлэг барих ажил ид дундаа явж байгаа бөгөөд ажил маань бүтэмжтэй байна байх.

 Монголд анх поп урсгалыг хөгжүүлэн, орчин үеийн хэв маягыг үндэсний хэв шинж агуулсан уран бүтээл гаргаж явахдаа “Төрийн соёрхолт” шагналаа авч байсан. Одоо Камертон хамтлагын гишүүн, бие даасан уран бүтээлч гэдгээрээ энэхүү шагналыг авч байна. Цаашдаа олон уран бүтээлүүдийг үзэгч та бүхэндээ хүргэх болно.

  Монгол түмэн минь эвтэй найртай сайхан наадаж, үр хүүхдүүд маань эрүүл энх байхыг ерөөе" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна