Улсын аварга Г.Эрхэмбаяр: Бурууд ташуур зөвд урмын үгээ харамгүй хайрласан бүхэнд баярлалаа

Zuv.mn
3 цаг 38 минутын өмнө

Цэнгэлийн манлай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Эрхэмбаяр өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо.


Тэрбээр “Хамгийн түрүүнд намайг төрүүлж, өсгөсөн аав ээждээ, бурууд ташуур зөвд урмын үгээ харамгүй хайрласан бүх багш нартаа баярлалаа.

Мөн намайг энэ спортод оруулан хүн болгож, амжилт гаргах гүүр минь болсон багш нар, нутаг орны зон олон, ОБЕГ-ийн харьяа Аварга спорт хороо, онцгой байдлын нийт албан хаагчиддаа, тус дэм болж байсан бүхий л хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Уламжилж ирсэн том өв соёлоо тээж яваа дээд үе болон багш нарынхаа зааж, сургасан үйлийг хэрэгжүүлж, мэдэж авсан бүх зүйлээ олон хүүхдэд түгээхийг хичээх болно.

Үндэсний бөх гэдэг нь үнэхээр агуу зүйл бөгөөд олон сайхан багш нарынхаа буянд эх орныхоо нэрийг олон улсад гаргасан, цаашид ч гаргана” хэмээв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна