МУГЖ Л.Ган-Эрдэнийн хүүхдүүд ааваараа хэрхэн бахархаж, үлгэр дуурайлал авдаг тухайгаа хуваалцлаа.
МУГЖ Л.Ган-Эрдэнийн том хүү: “Ааваараа маш их бахархаж байна. Манай аав маш хөдөлмөрч хүн. Өлссөн ч өлсөөгүй юм шиг, өвдсөн ч өвдөөгүй мэт явдаг. Биднийг гэх агуу их сэтгэлтэй хүн. Мөн би ч ирээдүйд энэ цолыг авахыг мөрөөддөг. Аав минь авдаг нь биш өгдөг нь байгаарай хэмээн заадаг” хэмээн ярив.
Харин дунд хүү: “Аавыгаа ийм шагнал авахыг гадарлаж байсан. Урьд шөнө зөгнөж, зүүдэлсэн.
Миний нүдээр аав минь авьяастай, мундаг, дуучин, алдартай, хамгийн сайн аав. Урлагийн хүн байх маш хэцүү. Өдөр шөнөгүй бэлдэж байж амжилтад хүрдэг. Аавдаа хандаж хайртай шүү, үүнээс илүү шагнал авна гадагт нь итгэж байгаа шүү, хичээгээрэй гэж хэлье” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна