МУГТ М.Нандин-Эрдэнэ: Хорин зургаан жил толгой руугаа цохиулан тулалдана гэдэг амар зүйл биш шүү дээ

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

Кикбоксын дэлхийн аварга, БНСУ-ын мэргэжлийн бокс, мутай боксын аварга, холимог тулаан (MMA)-ий дэлхийн аварга М.Нандин-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин боллоо.

Тэрбээр "Монгол улсын төлөө тулааны спортоор хичээллээд 26 жил болсон байна. Хорин гурав дахь жилдээ Монгол улсын шигшээ багт мэргэжлийн тулаанаар тулалдаж, олон төрөлд амжилт үзүүлэн “Дэлхийн аварга” боллоо. Энэ их амжилтыг маань өндрөөр үнэлж, одон медалаар шагнасанд сэтгэл өндөр байна.
Гавьяат тамирчин болно гэсэн хүлээлт байгаагүй. Зүгээр өөрийнхөө чадах бүх зүйлсийг хийх бодолтой байсан. Цаашдаа ч тэгэх болно.
Би Солонгос улсад суурин байж тулалддаг тамирчин. Намайг өмнө нь МУ-ын тамирчин гэж хардаг байсан бол одоо МУ-ын “Гавьяат Тамирчин” гэж харах болохоор бүх зүйл дээр үйлдлээ хянаж, өмнөхөөсөө илүү байх ёстой.
Долоон сарын нэгэнд анх мэдээгээ сонсоод хамгийн түрүүнд эхнэр, аав хоёртоо дуулгасан. Тулаанд орох бүх зүйлд маань хамт байдаг эхнэртээ, хэцүү цагт миний төлөө бат зогсдог аавдаа маш их баярлалаа.
Хорин зургаан жил толгой руугаа цохиулан тулалдана гэдэг амар зүйл биш шүү дээ. Энэ хугацаанд олон ялж, ялагдаж шантрах үе зөндөө байсан ч ард нь гараад амжилт гаргасандаа баяртай байна.
Тавин нас хүртлээ тулалдах зорилготой байгаа. Энэ хугацаанд ямар амжилт гаргаж, хэр их аварга авахаа мэдэхгүй байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна