Аргентинчууд ГАЙХАМШИГ бүтээлээ

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

Лионель Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Африк тивийн хамгийн хүчирхэг багуудын нэ, Мо Салах тэргүүтэй Египетийг 3:2-оор хожиж, ДАШТ-ий шөвгийн наймд үлдлээ.

Эхний үед Египетийн шигшээ гоол оруулж, Л.Месси 11 м-ийн торгуулийн цохилт алдаад тоглолтын нэгдүгээр үе дэлхийн аваргуудад ээлгүй байдлаар явагдсан. Үүндээ урамшсан фараонууд хоёрдугаар үеийн 69 дэхь минутад Мустафа Зикогийн гоолоор 2:0-ээр тэргүүлэх болсон юм. Энэ үед тоглолтын хэмнэл, үзэгчид, тэр ч байтугай түүх египетчүүдийн талд байсан гэж хэлж болно.

Учир нь, ДАШТ-ий хасагдах шатанд 0:2-оор хожигдож эхлээд барьж хожсон түүх байхгүй аж.

Гэтэл гэнэт нөхцөл байдал 360 градус эргэж, Л.Месси ба түүний нөхөд 10 гаруйхан минутад гурван гоол дараалж оруулан хожлыг өөрт эргүүлж орхилоо.

Нарийн ширүүн зүйл ярья гэвэл, Аргентин хожлын гоолоо оруулсан довтолгооны эхлэлийг тавихдаа Мо Салахыг 16-гтйн талбайн дотор талд дэгээдж унагасан бөгөөд видео бичлэг шалгах Египетийн дасгалжуулагч нарын хүсэлтийг хүлээж аваагүй гэх мэт аасуудлууд бий.

Ямартай ч Аргентинчууд урьд өмнө нь хэний ч хийж чадаагүйг амжуулан ДАШТ-ий шөвгийн наймд үлдлээ

 

ДАШТ. 1/8 шигшээ

Аргентин-Египет 3:2

Гоол: Эль Ханафи 15 /Аттиа 0:1/, Мустафа Зико 67 /Хассан 0:2/, Ромеро 79 /Месси 1:2/% Месси 83 /Монтьел 2:2, Фернандес /Мартинес 3:2/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна