БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан зарим авто замд түр хугацаагаар хэсэгчлэн хаана

Т.Отгонсувд
1 цаг 28 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдөр /2026.07.10/ Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөө, Наадамчдын гудамж зэрэг зарим авто зам, уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хэсэгчилсэн зохицуулалт хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зааварчилгааг тухай бүр биелүүлэн, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн хөдөлгөөндөө соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна