Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг урьдчилан сэргийлж, аварчээ

С.Гандэлгэр
1 цаг 1 минутын өмнө

Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч байлдагч Б.Дашням нь дотоодыг харуул хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхдаа сонор сэрэмжтэй байж нэг өрх айлыг галын аюулд өртөж эрсдэх аюулаас сэргийлжээ.

Тодруулбал 2026 оны 8-р сарын 3-ны өдөр ООЦМ-нд үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийг Мөнххаан сумын харьяат байлдагч Б.Дашням нь 1 цаг 30 минутын орчимд хэншүү үнэртэж, утаат орчин үүсэж байгааг анзаарч хяналтаа сайн тавьснаар ангийн байрлалын баруун хороололд галын эрсдэлт нөхцөл болж байгааг анзаарч ангийн жижүүрт танилцуулж аймгийн онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Ийнхүү цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авснаар галын аюул гүнзгийрэн тархах, даамжрах аюулаас сэргийлж нэг өрхийн гурван хүний алтан амь насыг авран хамгаалсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна