Интермед эмнэлэг: Мэргэжлийн байгууллагаас эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна

Х.Есү
2 цаг 52 минутын өмнө

Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан түр хөл хорио тогтоож ажиллаж байна. Уг асуудалтай холбогдуулан эмнэлгээс дараах мэдээллийг гаргажээ. 

"Хүндэт үйлчлүүлэгчид ээ,
Интермед эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар шалгалтын явц үргэлжилж байгаа бөгөөд бид үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн, ажилтныхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар удирдамжийн дагуу ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр үзлэг, шинжилгээний цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллах ба манай харилцагчийн үйлчилгээний ажилтнууд та бүхэнтэй холбогдон цагийг шилжүүлэх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах болно.

Үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, бидэнтэй хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна