Ж.Алдаржавхлан: Монголчууд дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулж чаддаг шүү гэдгийг харуулж байна

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

СОР17 хурлын хоёр дахь өдрийн хурал үргэлжилж байна. Бид соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ж.Алдаржавхлангаас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, “Монгол улсад анх удаа СОР17 хурал зохион байгуулагдаж байна. Үүнд манай яам хамгийн гол үүргийг гүйцэтгэж оролцож байгаа. Ирж байгаа нийт зочдын зочлох үйл ажиллагаа, хурлын турш болох урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж оролцож байна. Монголчууд дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулж чаддаг шүү гэдгийг COP17-гоор харуулж байна.

Бид өмнө нь өөр оронд болж байгаа СОР дээр очиж асуудлаа ярьдаг байсан бол өнөөдөр өөрийнхөө оронд урьж авчраад асуудлаа ярьж хөрөнгө босгох бололцоог дэлхий дахинд харуулж байгаагаараа онцлог байгаа юм. Санхүүгийн бус болон санхүүгийн тал дээр ашигтай үйл ажиллагаа болж байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчид ирж байгаа нь олон улсад Монголоо сурталчлах, жуулчид татах боломж гэж харж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.79
    55 минутын өмнө

    монгол улс чинь тэртээ тэргүй жилдээ хамгийн их хурал, зөвөлгөөн, семинар, чуулган, өдөрлөг хийдэг дэлхийн шилдэг орон шүү дээ. Түүндээ хэдэн арван их наяд зарцуулна. Юугий нь магтаад тэнэгтээд бгаа гөлөг вэ

    Хариулах
  • 202.126.89.26
    35 минутын өмнө

    Бүтээж чаддаггүй, сэтгэж чаддаггүй, хөгжиж чаддаггүй тул өнөөдөр утаа, өмхий самхай, өвчин зовлон, авилга луйвард идэгдэж дампуурч байна. Мөнгө үрж шоу найр наадам хийж, элдэв үл бүтэх хөтөлбөр хэрэгжүүлэхдээ гаргуун.

    Хариулах