Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ92 бензиний үнэ нэмэгдэхгүй

Х.Есү
1 цаг 51 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын захирамжийн дагуу Уул уурхай болон газар тариалангийн компаниудыг өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр нөөцөө нэмэгдүүлэх албан даалгавар өгч ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх хоригийг цуцалсан.

Энгийн АИ92 төрлийн бүтээгдэхүүний үнэд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж, ОХУ-тай хамтран ажиллаж байна. Есдүгээр сард энгийн АИ92 бензиний үнэ нэмэгдэхгүй. 

Улаанбаатар төмөр зам БНХАУ, ОХУ, БНСУ зэргээс шатахуун авах тээврийн асуудлыг шийдэж байна. Энэ хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтын гурван шилжүүлэн ачих байгууламжийг бэлэн байдалд байлгахыг даалгасан" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.149
    32 минутын өмнө

    Urid shene Enhtaivan guurnii dood Petrovis engiin92 benziniig 4 tsorgoor zereg Ug has baihtai taarah 11 mashinii daraa banks duurguullee Gunee talarhaya

    Хариулах