Л.Энхсаруул зааны цолны мялаалга наадам болно

Х.Батсайхан
1 цаг 15 минутын өмнө

Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд долоо давж, Увс аймгаас төрөн гарсан зургаа дахь улсын заан цолтон болсон Л.Энхсаруулын цолны мялаалга наадмыг энэ сарын 18-нд болохоор болжээ.

Л.Энхсаруулаас өмнө Увс аймгаас Ө.Тулгаа, Ж.Ганболд, С.Сүхбаатар, О.Одгэрэл, Д.Бумбаяр гэсэн таван улсын заан цолтон төрсөн байдаг юм.

Увс аймгийн Ховд сумын харъяат улсын заан Л.Энхсаруул нь:

2015 онд Увс аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртсэн.

2022 онд Налайх дүүргийн баяр наадамд цэргийн начин Т.Батсүрэнгээр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

2024 онд АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Серикээр дөрөв, аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.

2025 онд АХ-ын 104 жилийн ойн баяр наадамд улсын харцага Э.Дашаар дөрөв, улсын харцага Б.Цэдэнсодномоор тав даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмсэн.

2026 онд АХ-ын 105 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Базарсадаар дөрөв, аймгийн арслан Х.Чойжилсүрэнгээр тав, аймгийн арслан Б.Бат-Эрдэнээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж "Монгол улсын заан" цол хүртжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна