Лейпциг хотын нисэх онгоцны буудлыг нисгэгчгүй онгоцоор довтолсон хэргийн ард ОХУ байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа Германы эрх баригчид мэдэгдсэний дараа Умард Атлантын цэргийн эвсэл ОХУ-д улам бүр болгоомжгүй болж байгаад буруутгаж, “Хариу арга хэмжээ авна” гэж зарлалаа.
“Лейпцигийн хэрэг явдал нь Европын холбооны нутаг дэвсгэр дээр ОХУ-аас хамааралтай шинэ хурцадмал нөхцөл байдал үүссэнийг баталж байна” гэж Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
Цэргийн эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мөн АНУ-ыг оролцуулаад эвсэл бүхэлдээ "Германтай бүрэн эв нэгдэлтэй байгаа" гэжээ.
Германы Лейпцигийн нисэх онгоцны буудлыг тэсрэх бодис бүхий дроноор довтолсон эхний хэрэг энэ сарын 4-нд гарсан бөгөөд Германы тал аюулгүй болгосон. Дараа нь дахин ижил төрлимйн хэрэг гарсан бөгөөд Орос гаралтай латвийн иргэн, беларусь гаралтай ОХУ-ын иргэн хоёр этгээдийг сэжиглэн баривчилжээ. ОХУ харин энэ буруутгалыг үгүйсгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна