“The Fact Music Awards” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах хороо жүжигчин Ким Су Хёныг оролцуулна гэдгээ зарласнаас хойш К-попын шүтэн бишрэгчид жүжигчнийг уг ёслолоос хасахыг шаардах болжээ.
Түүнийг талийгч жүжигчин Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байх үед нь болзож байсан гэдэг шалтгаанаар ийнхүү эсэргүүцэж байгаа аж.
Ким Сэ Роны дуулиант үхлийн дараа Ким Сү Хёныг энэ хэрэгт оролцоотой байсан мэт мэдээллийг нэр бүхий ютюберүүд цацаж, энэ асуудлаар шүүх хурал хүртэл болсон. Эцэст нь, Ким Сэ Роны үхэлд Ким Сү Хён ямар ч буруугүй болох нь тогтоогдсон юм.
Гэвч тэрбээр Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь үерхэж, харилцаатай байсан гэдэг нь зарим фанатуудын хувьд үзэн ядаж эсэргүүцэхэд хангалттай шалтгаан бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна