П.Сайнзориг: Төсөв мөнгө хүрэлцээгүй үед нэг хуулийн төслийн танилцуулгад 372 сая төгрөг олгож болохгүй

Г.Анар-Эрдэнэ
18 цаг 19 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхэд зарлагадах 372 сая төгрөгт шүүмжлэлтэй хандсанаа цахим орчинд нийтэлсэн. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Өрсөлдөөний хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг хийхэд 372 сая төгрөг хуваарилсан байна. Таны хувьд шүүмжлэлтэй хандсан байсан. Ер нь хуулийн төслийн хэлэлцүүлэг иргэдэд танилцуулахад төсөв хэр их байдаг вэ?

-Янз бүр л байдаг. Нэг тарифтай байж болохгүй. Тодорхой хуулиудын нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэхэд л 372 сая төгрөг Шадар сайдын албан дээр тендер зарлажээ. Арай хэтэрч байна.

Энэ асуудлуудаа янзлах хэрэгтэй. Ийм байдлаар төсөв мөнгө хүндрэлтэй байхад үрж болохгүй. Хийх гэж байгаа ажлыг нь дэмжиж байгаа. Өрсөлдөөн бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах нь зөв боловч үүний цаана эргээд ийм өндөр өртөгтэй байх нь миний хувьд хардалт төрүүлсэн учраас л шүүмжлэлтэй байр сууриас хандаж байгаа" гэлээ


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна