УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Оюутолгой төсөл, “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээр үнэхээр үр дүнтэй болж байгаа эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр “Рио Тинто” ээлжит луйвраа хийчихлээ. “Жаахан үр дүн гарахад нь баллаа” гэж хэлж магадгүй. Гэхдээ ингэж косметик засвар, хөнгөн юм хийж болохгүй ээ. Оюутолгой дээр Монголчууд 17 жил, мань мэт тэмцэж эхэлж байснаар тооцвол 21 жил тэмцэж байна шүү дээ. Анхны акц 2004 онд, анхны өлсгөлөн 2005 онд болж байсан юм. Тэр үед “Жаргах замын садаа минь чи дуугүй байгаач ээ” гэж байсан бол одоо “Тэртэй тэргүй луйвардуулчихсан юман дээр яагаад дуугараад байгаа юм бэ” гэж байгаа юм. Үгүй дээ, үгүй.
Монголын ард түмэн ингэж луйвардуулж, дээрэлхүүлээд байдг ард түмэн биш. Энийг өөрчлөх ёстой. Юуг нь өөрчлөх вэ. “Хяналтаа ав”.
”Ногдол ашиг хуваарилна аа, удахгүй гоё юм өгнө өө” гэнэ, хэзээ өгөх юм бэ. Хэдийг өгөх юм бэ. Гэрээ, хууль дээр ямар заалт байгаа юм бэ. Үг үсгийг нь авах ёстой байхгүй юу. Зүгээр амаараа “Ирэх онд өгнө за юу. Ингэж хулхидуулж ханалаа. Энэ ичмээр зүйл. Энийг зогсоох ёстой. Цаасан дээр бичих ёстой.
21 жилийн өмнө ингэж, ингэж гоё болно, 51 хувийн өгөөжийг Монголын ард түмэнд өгнө гэж ярьж байсан. Талх хуваагаад л. Тэгээд энэ чинь гэрээн дээр байгаа юм уу гэхээр хэн ч дуугардаггүй…” гэсэн байр суурь илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна