Азербайжаны Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.
Эдгээр жингүүдэд манай улсаас бөх барилдахгүй. Жич, эрэгтэй 90 кг-ын жинд япон жүдоч Косүкэ Машияма (Kosuke Mashiyama) 2027 оноос эхлэн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд барилдахаар болоод байгаа юм.
“Баку 2026” ДАШТ-д дэлхийн зургаан тивийн 93 улсын 622 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилал, холимог багийн төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөж буй.
Өнөөдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн тэмцээн болох хуваарьтай.
Баку Улаанбаатар дөрвөн цагийн зөрүүтэй, хэсгийн барилдаанууд орон нутгийн цагаар 11.30 цагт /Улаанбаатарын цагаар 15.30 цаг/, шигшээ барилдаанууд 18.00 цагаас /Улаанбаатарын цагаар 22.00 цаг/ эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна