"Танихгүй дөрвөн залууд хулгайлагдсан" гэх 17 настай охиныг олжээ

Х.Есү
1 цаг 51 минутын өмнө

Аравдугаар сарын 05-ны өдөр манай сайтын редакц иргэний гомдлын дагуу мэдээлэл түгээн ажилласан. Тодруулбал, аравдугаар сарын 04-ны орой 17 настай охиныг гэрээс нь дөрвөн эрэгтэй хүч хэрэглэн авч гарсан талаар аавынх нь яриаг олон нийтэд мэдээлсэн. 

Тус хэргийн дагуу Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Алга болсон 17 настай охиныг олсон. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 

Тухайн үед 17 настай охины аав: "Охиныг минь дөрвөн танихгүй залуу гэрээс нь хүчээр аваад гарсан байна. Өмнө нь хутга тулгаж, ална гэж заналхийлсэн хүмүүстэй холбоотой байх. Тэр хэрэг нь ч одоо шалгагдаж байгаа. Одоо би охиноо үхсэн амьдыг нь мэдэхгүй цагдаагийн үүд сахиад сууж байна. 

Хүн алга болоод бүхэл бүтэн 12, 13 цаг болсон байхад зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг томилоод та тайван бай гэж байна. Би яаж тайван суух юм бэ. Би цагдаагийн байгууллагаар нэг жил гаран явж байна. Цагдаа нар нь ч тоохоо больсон. 

Охиныг минь үргэлж дарамталж, биед нь хэд хэдэн удаа халдсан. Эцэг хүний хувьд үнэхээр арга ядаж байна. Шантарч байна. Монгол Улсын иргэн Монголд амьдарна гэдэг үнэхээр айдас, түгшүүртэй болсон байна" хэмээн ярьж байсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна