УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын тайланг хэлэлцэж, Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133.1- т нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, тайлан гаргахаар заасан байдаг. Тайланд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан, эсэх дүгнэлт, үндэслэлийг тусгахаар заажээ.
Хуулийн эл зохицуулалтын дагуу сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч тус бүр тухайн албан тушаалын шаардлага хангасан, эсэх талаар хэлэлцэн, санал хураалт явуулжээ. Сонсголд оролцсон 20 гишүүнээс 14 нь хаалттай хуралдаанд ирснээс ес нь Б.Амартүвшинг, долоо нь Б.Даваажавыг шаардлага хангасан гэж үзсэн байна. Харин байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын 22 гишүүний дунд нууц санал хураалт явуулахад Б.Амартүвшинг 20, Б.Даваажавыг 13 хүн дэмжжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Уянгахишиг гишүүн УИХ-д танилцуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна