Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ?

Х.Есү
54 минутын өмнө

Аяллын үеийн санхүүгийн зөвлөмж

Гадаад улс руу аялахаас өмнө нислэгийн тийзээ худалдан авах, зочид буудлаа захиалах, аяллын хөтөлбөрөө төлөвлөхөөс гадна төлбөр тооцооны хэрэгслээ бэлтгэх нь чухал юм. Төлбөр тооцоогоо хялбар хийх, гэнэтийн зардлаа зохицуулах, мөнгөө аюулгүй хадгалах зэрэг нь ая тухтай, эрсдэл багатай аялахад хамгийн гол хүчин зүйл болдог. Олон улсад ашиглах боломжтой кредит карт гадаадад аялж явах үед санхүүгийн хэрэгцээгээ зохицуулахад тань туслах чухал хэрэгсэл болно.

ЯАГААД КРЕДИТ КАРТ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ЗАХИАЛГА ХИЙХЭД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ

Зочид буудал захиалах, такси дуудах, машин түрээслэх зэрэг зарим үйлчилгээнд кредит карт шаардагддаг. Мөн захиалгын барьцаа төлбөрийг түр түгжих шаардлага гардаг. Ийм тохиолдолд кредит карт ашиглах нь илүү тохиромжтой.

ВАЛЮТЫН ХАНШ, ШИМТГЭЛЭЭ ТООЦООЛОХ

Гадаад улсад төгрөгийн картаар төлбөр хийхэд ханшийн зөрүү болон гадаад гүйлгээний шимтгэл суутгагддаг. Харин ХААН Банкны ам.долларын кредит картаар төлбөр тооцоо хийснээр гадаад гүйлгээний шимтгэл төлөхгүй байх давуу талтай.

ГЭНЭТИЙН ЗАРДЛАА ЗОХИЦУУЛАХ

Аяллын үеэр төлөвлөөгүй зардал гарах, нислэг хойшлох, байрлах хугацаагаа сунгах зэрэг нөхцөл үүсэж болно. Ийм үед кредит картын боломжит зээлийн эрхээ ашиглан зардлаа зохицуулах боломжтой. Гэхдээ зарцуулсан дүнгээ эргэн төлөх хугацаа, нөхцөлийг урьдчилан тооцоолоорой.

АЯЛЛЫН НЭМЭЛТ ХӨНГӨЛӨЛТ, ДАВУУ ТАЛУУД

Кредит картын төрөл, нөхцөлөөс хамааран аяллын даатгалд хамрагдах, миль оноо цуглуулан урамшуулал авах, олон улсын нисэх буудлын лоунжаар үйлчлүүлэх эрх зэрэг нэмэлт давуу талуудыг эдлэх боломжтой.

Тухайлбал, ХААН Банкны Platinum кредит карт нь гадаадад зорчигчдын даатгалтай, Diamond кредит карт нь олон улсын нисэх буудлуудын лоунжид зочны хамт үнэгүй нэвтрэх эрхтэй. Харин Travel кредит карт нь миль оноо хуримтлуулах, олон улсын АТМ-аас бэлэн мөнгө шимтгэлгүй авах боломжтой. 

Өөрт тохирох ХААН Банкны кредит картын төрлүүдтэй ЭНД дарж танилцаарай.

АЯЛЛЫН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?

  • Карт тань олон улсад ашиглах боломжтой олон улсын карт мөн эсэх (Visa, UnionPay гэсэн тэмдэглэгээг шалгах) 

  • Картынхаа дуусах хугацааг шалгах. Шаардлагатай бол хугацаа дуусахаас өмнө шинэ карт захиалах.

  • Кредит картын зээлийн эрх, өдрийн худалдан авалтын лимит болон олон улсын гүйлгээний шимтгэлээ шалгах. Энэ мэдээллийг ХААН Банкны албан ёсны вэбсайтын картын хэсгээс авах боломжтой.

  • Аяллын даатгал, лоунжид нэвтрэх эрх болон бусад хөнгөлөлт, үйлчилгээний нөхцөл байгаа эсэхийг шалгах.

  • Картаа гээж үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд банканд хэрхэн мэдэгдэх, картаа хэрхэн шуурхай хаалгах талаар урьдчилан мэдэж авах.

ХААН БАНКНЫ КРЕДИТ КАРТЫН ДАВУУ ТАЛ

  • Байнгын болон цаг үеийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • Төлбөрөө хугацаандаа бүрэн төлбөл бэлэн бус гүйлгээнд хүү тооцохгүй.

  • Орлого, зарлагаа хянах, шинэ карт захиалах зэрэг кредит карттай холбоотой бүх үйлчилгээг Khan Bank аппликэйшнээр дэлхийн хаана ч авах боломжтой. 

  • Олон улсын цахим худалдааны гүйлгээний нэг удаагийн код (OTP)-ыг Khan Bank аппликэйшний Push notification-оор авах боломжтой.

КРЕДИТ КАРТАА ОНЛАЙНААР ЗАХИАЛАХАД МАШ АМАРХАН

ХААН Банкны харилцагчид хадгаламж болон цалин, бизнесийн орлогод суурилсан кредит картаас сонгон Khan Bank аппликэйшний Карт→Карт захиалах цэсээр дамжуулан онлайнаар захиалж, үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Аяллынхаа санхүүгийн бэлтгэлийг хангаж, өөрт тохирох кредит картаа захиалаарай.

                                                           Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна