Б.Дашпүрэв: Өвлийн дизель түлш 800-900 төгрөгөөр нэмэгдэнэ

Х.Есү
Өчигдөр 13 цаг 36 минут

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс дизель түлшний үнийн талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Өвлийн дизель түлшний үнэ нэмэгдсэн. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж 800-900 төгрөгөөр нэмэгдэж байгаа. Евро 2 төрлийн автобензинийг тодорхой хэмжээний бодлогоор шууд чөлөөтай байлгахгүй байх нөхцөл байдлыг бий болгож явж байгаа. 

ААН-үүд дизель түлшээ харилцан адилгүй нэмэх байх. Бид аравдугаар сарын бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг онцгой анхаарч байгаа. Үлдсэн хоногуудад татан авалтаа хурдлуулах асуудал дээр анхаарна.  Евро 3 төрлийн бензин ОХУ-аас ачигдаад замдаа явж байна. Энэ долоо хоногийг төгсгөлөөр орж ирэх байх. БНХАУ-аас авч байгаа бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлэгдэж байна. Энэ байдлаараа хангалт хэвийн болох нөхцөл рүүгээ анхаарна. Үүний дараагаар нөөцөө өсгөх асуудлыг илүү анхаарна. 

АИ92 бензиний үнэ ирэх сард нэмэгдэхгүй. Харин буулгах ямар арга хэмжээ байна гэдгийг судалж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна