Католик шашинтнуудын тэргүүн, Ромын пап лам XIV Левийн оношийг эмч нар эцэслэн гаргажээ. Эмч нар түүний баруун уушгинд ургацаг байгааг илрүүлж энэ сарын 13-ны өдөр Ромын Жемелли эмнэлэгт баруун уушгины доод дэлбэнг авах 90 минутын мэс засал хийсэн. Мэс засал амжилттай болсон ч хагалгааны үеэр авсан эдэд шинжилгээ хийхэд уушгины аденокарцинома буюу булчирхайлаг эдийн хорт хавдартай болох нь тогтоогдсон байна.
71 настай Ромын Пап лам энэ сарын 13-нд мэс засалд орж, 17-нд эмнэлгээс гарсан. Тэрбээр тэр даруйдаа үүрэгт ажилдаа эргэн орсон бөгөөд энэ сарын 19-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Херсон мужийн Олешки хотод үүсээд буй хүмүүнлэгийн гамшгийн талаар ярилцсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна