Цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Х.Есү
1 цаг 32 минутын өмнө

Увс аймгийн Тариалан сумын малчин 26 настай эмэгтэй 10-р сарын 15-нд 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болжээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа. 

Тэрбээр, "Увс аймгийг хамарсан хүчтэй цасан шуурга болсонтой холбогдуулж малдаа явж байсан нэг иргэн сураггүй алга болсон. Тус мэдээллийн дагуу онцгой байдлын байгууллагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Одоогоор газар дээр нь 47 хүн 5 техник хэрэгсэл 3 дрон эрэлч нохойтой эрлийн ажиллагааг явуулж байгаа. 

Нэлэнхийдээ цасан бүрхэвч тогтсон учраас эрлийн ажиллагаа хүндрэлтэй нөхцөлд үргэлжилж байна. Цас газар дээр 30-40см гуу жалгатай газраа 60-70см, зарим газраа нэг метр хүртэл хунгарласан нөхцөл байдалтай байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна