Ө.Шижир: Сангийн яам нь гишүүдээ авлигдсан төсөв байна

Х.Есү
2 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Энэ долоо хоногт шинээр улсын төсвөөс санхүүжиж байгаа нэн шаардлагатай бус төсөл арга хэмжээнүүдийг хасаад 2026 онд дуусаагүй үлдсэн барилга байгууламжийг дуусгая тэгж байж төсвийн хэмнэлт гарах нь гэж байсан. 

2025 оны улсын төсөв дээр өмнөх оноосоо шилжиж орж ирсэн төсөл хөтөлбөр 814 тэрбум төгрөг байсан. Одоо 2026-2027 он руу шилжээд төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа төслүүд нийтдээ 1,3 их наяд төгрөг байгаа. Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд бид 2,1 их наяд төгрөгийг төсөл хөтөлбөр дээр нэмэгдүүлчихэж байгаа юм. Бидний хайгаад байгаа мөнгө энд л байна шүү дээ. Би үүнийг хасъя гэдэг санал гаргасан. 

УИХ өөрөө төсөвт хяналт тавих эрхээ эдэлж чадахгүй байна. Зарчмын зөрүүтэй санал гаргахаар нийлж хавсраад унагаагаад байна. Тэгэхээр Засгийн газар энэ төсвөө задлах хүсэлгүй байна гэсэн үг. Сангийн яам нь гишүүдээ авлигдсан төсөв байна. Засгийн газар гишүүдэд авлига өгч байгаад төсвөө тэр чигээр нь батлуулах гэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна