Засгийн газар 2027 оны Төсвийн тухай хуульд суулгасан байсан Оуютолгойн ногдол ашгаар дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө эргүүлж татжээ.
Засгийн газар "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2027 оноос ногдол ашиг авахаар тохирсон бөгөөд орж ирэх эх үүсвэрийг гурван их наяд гэж төлөвлөн, 2027 оны төсвийн төсөлд хоёр их наядаар нь 10 аймгийн дулааны станц зэрэг дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан юм.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах санал асуулгад өнөөдрийн байдлаар 96,600 иргэн саналаа өгсөн байна.
Үүнээс 56 орчим мянган иргэн хуримтлалын сандаа хадгалах болон хуримтлалын сангаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, ипотектээ зарцуулах санал гаргасан.
Үлдсэн 30 орчим мянган иргэн нь эрчим хүчний бүтээн байгуулалтад зарцуулъя гэлээ. Тиймээс Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг "Хуримтлалын сан"-д хадгалах санал гаргасан тул дэд бүтцэд зарцуулах саналаа буцаан татлаа" хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна