38 хүн идсэн хүний махан идэштэнг баривчилжээ

Х.Батсайхан
1 цаг 18 минутын өмнө

Уганда улсад хүний махаар хооллодог Мозес Миджуризи гэгчийг баривчилжээ. Угандагийн түүхэн дэх хамгийн хагис цуврал алуурчин нэрийг зүгээд буй энэ этгээд 15 жилийн дотор 38 хүний амь хөнөөгөөд зогсоогүй, хохирогчдынхоо махыг идсэн талаар “Daily Monitor” мэдээлж байна. Түүнчлэн 38 хүн гэдэг баттай биш, үүнээс олон хүний амь хөнөөсөн байх ч магадлалтай болохыг мэдээлэлд дурдсан байна.

Цагдаагийн байгууллага өмнө нь энэ этгээдийг дөрвөн удаа баривчилж байсан ч нэг бол оргоод, нэг бол барьцаа төлж суллагдаж байсан гэнэ.

Тэрбээр гэмт хэргээ үйлдэхдээ мачете буюу том махир хутгаар хохирогчдын гэрийн ханыг цавчин ордог байсан бөгөөд  бүхэл бүтэн гэр бүлийг хүйс тэмтэрч байсан удаа ч бий гэнэ.  

Цагдаагийн байгууллага энэ удаад түүнийг суллахгүй, харин ч олны өмнө шийтгэнэ гэдгээ зарласан байна. Түүнийг хөлсний алуурчинаар ажиллаж байсан байж магадгүй гэдэг сэжиг байгаа тул өөр холбоотой этгээдүүд байгаа эсхийг тогтоох шаардлага үүссэн, гэхдээ гэмт этгээдийг заавал шийтгэнэ гэж Угандагийн хуулийн байгууллагын өндөр албан тушаалтан хэлсэн талаар “Daily Monitor” мэдээлэлдээ дурджээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна