Өнөөдөр "Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэй 55, 59, эрэгтэй 65, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд болж байна.
55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, өнгөрсөн жилийн ттив, дэлхийн аварга Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой барилдахаар сугалаа татлаа. Тэд энэ оны "Улаанбаатар опен" тэмцээнд оноолтоор таарч байв
59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсныг нь хүлээхээр болов.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдаж 3:9-өөр хожигдлоо.
97 кг-д Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорьж 0:7-гоор хожигдлоо.
21:00 цагаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна