Аравдугаар сард ОХУ-ын 15 муж шатахууны хязгаарлалтаа цуцалсан ч нөхцөл байдал хүнд хэвээр байна

Х.Батсайхан
1 цаг 10 минутын өмнө

Энэ сард ОХУ-ын 15 муж өмнө нь тогтоогоод байсан шатахууны хязгаарлалтаа цуцалжээ. Тодруулбал, Рязань, Липецк, Кострома, Воронеж, Новосибирск, Тюмень, Свердловск, Томск, Владимир, Красноярск, Ставрополийн хязгаар, Карелия, Мордовия, Крым, Севастополь мужууд шатахууны хязгаарлалтаа цуцалжээ.

Гэсэн ч хүн ам олонтой том хот, мужуудад шатахууны хязгаарлалтыг үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, Тамбов мужид тээврийн хэрэгслийн тэгш сондгойгоор тодорхой үнийн дүнд олгож байсан журмыг цуцалсан ч амьдрал дээр хэрэгжиж байгаа бол Ленинград муж хэзээ ч хомсдолд орж болох эмзэг нөхцөл байдалд байгаа аж.   

Мөн Ямало-Ненец автономит тойрогт зарим шатахуун түгээх станцуудад худалдан авалтын хязгаарлалт хэвээр байгаа ч шатахууны хүртээмж аажмаар сайжирч байна гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна