ОХУ-д Хэллоуины баярын оронд “Орос үлгэрийн баяр” тэмдэглэх санаачилга гарчээ

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

ОХУ-д Хэллоуины баярыг Орос үлгэрийн баяр болгож тэмдэглэх санаачилга гарчээ. Тодруулбал, гаднын баярыг тэмдэглэх зарчим нь хэвээрээ ч дүр хувиргалт тал дээр эмгэн шулмас, үхдэггүй Кащей зэрэг ардын үлгэрийнхээ баатруудыг сонгох юм байна.

ОХУ-ын Иргэний танхимын Нарийн бичгийн даргын орлогч Владислав Гриб энэ санаачилгыг гаргажээ. Тэрбээр энэхүү формат нь хүүхдүүдэд үндэсний соёлоо сурталчилж, хадгалж үлдэхэд тустай хэмээн үндэслэлээ танилцуулсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна