“Эгч нь буяны ажлаар явж байна. Буяны ажилд оролцоод гарч ирэхээр чинь мөнгө өгнө” гэж хуурч мэхлэн бага насны хүүхдүүдийн гар утас зэрэг зүйлийг залилан авдаг М гэгчийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Түүнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, үнэт эд зүйлийг хэрэглүүлэхээс аль болох татгалзах, хичээлдээ явах, тарах үед нь тосож авч хэвших шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Сэтгэгдэл бичигдээгүй байна