Сурагчдын амралтыг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

2017/01/16
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл төлөвлөгөөний дагуу ирэх пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 19-нд эхлэх ёстой. Идэр есийн хүйтэн эхэлж, ханиад томуугийн өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг Хотын дарга болон БСШУС-ын сайдад гаргасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга, БСШУСЯ-наас хариу мэдэгдэл хүргүүлж, халдварын тархалтын цаг үеийн байдалтай уялдуулан сунгах асуудлыг түр хойшлуулах нь зүйтэй гэжээ. Тэгвэл сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэх юм байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар нэгдүгээр сарын 2-8-нд томуу, томуу төст өвчний тархалт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр өвчлөл буурсан гэж гарвал сурагчдын амралтыг сунгахгүй байхаар тогтжээ. Хэрэв ханиад, томууны өвчлөл буурахгүй бол сурагчдын амралтыг сунгах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна