Урлагийн тайзнаас гэр бүл болсон X Tuts продакшны хосууд Тэмка, Нарансолонго нар хувьдаа “Эмоци” хэмээх продакшн байгуулан өдгөө амжилттай яваа юм. Насны зөрүүтэй ч бусад ододтой харьцуулахад хэл аманд бага өртдөг хоёр маань Холливуудын оддын лааны барималтай хамт зургаа даруулжээ. Угийн хошин урлагийн хүмүүс болоод ч тэр үү хаа сайгүй хошигнож явдаг нь мэргэлийнх нь онцлог биз ээ.
Тэд Холливуудын алдарт хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питтийн лааны тосон баримал дээр бие биенээ хардаж байгаа мэт эмоци гарган зургаа даруулжээ. Аргагүй л “Эмоци”-ынхон гэсэндээ бас л өвөрмөц байдлаар зургаа авахуулах юмаа хэмээн Фэйсбүүк хэрэглэгчид хошигнож байна.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна