Шүүх хурлын бүхий л үйл ажиллагаа хаалттай явагдсан тул ард түмэнд энэ талаар мэдээлэл бага байгаа. Мөн олон янзын мэдээлэл гарч байгаа тул үнэн бодит мэдээллийг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Юуны түрүүнд хэрэгт холбогдуулаад буй гурван хүний талаар товч мэдээлэл өгье.
Т.Чимгээгийн талаар: 1969 онд Дорноговь аймагт төрсөн. 1989 оноос нөхөр С.Бямбасүрэнтэй Эрдэнэт хотод гэр бүл болон амьдарч эхэлсэн. Улмаар 1997 онд 82 настай эмээгээ асрахаар Дорноговьт очсон. Тухайн үед 3 хүүхэдтэй байсан. 2 настай нэг хүүхэд болон 1 ба 3-р ангийн 2 хүүхэд нь Дорноговь аймгийн Сайншанд хотод сурч байсан. Тухайн үед 82 настай эмээгээ болон 3 хүүхдээ асарч халамжлан ямар нэг ажил эрхлээгүй байсан.
О.Содномдаржаагын талаар: 1981-1989 он хүртэл Амгаланбаатарынтай хамар хашааны айл байсан. 1998 оны 10 сар буюу тухайн хэрэг гарах үед Эрдэнэтэд хувийнхаа фермерийн аж ахуйд зун хадсан өвсөө татах ажил хийж байсан байдаг. Үүнийг хөндлөнгийн гэрчүүд нотолсон байдаг.
Ц.Амгаланбаатарын талаар: 1982 онд төрсөн. Т.Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийн нагац эгч Цэвэлмаа нь 2 хүүхэд өргөж авсан ба түүний нэг нь Амгаланбаатар нөгөө нь Гансүрэн нар юм. Амгаланбаатар нь 6-р ангиасаа сургуулиас гарсан. 2000 онд цэрэгт явахдаа л Улаанбаатар орж үзсэн гэдэг. 2007 онд таксины жолооч алсан хэргээр ялын дээд хэмжээ авч шоронд орон одоог хүртэл ял эдэлж байна.
-Эдгээр хүмүүс яагаад энэ хэрэгт холбогдох болов-
2014 оны дунд үеэс шоронд байсан Амгаланбаатараас Чимгээ болон Содномдаржаа нарт заналхийлсэн мессежүүд ирэх болсон. Мессежнүүдийн утга нь “Чи С.Зориг-г алсан биздээ” гэх зэрэг байв. Түүний эдгээр гүтгэлгийн мессежүүдээс үүдэн 2015 оны наймдугаар сард Чимгээ болон Содномдаржаа нарыг гудамжинд явж байх үед нь баривчилж хорьсон.
-Амгаланбаатар яагаад Чимгээ болон Содномдаржаа нарыг гүтгэх болов-
Амгаланбаатар нь Чимгээгийн гэрээс цоожтой хаалгыг нь хөшиж ороод гурван бурхан хулгайлж зарсан байдаг ба тухайн үед Чимгээ түүнийг цагдаад өгч байснаас үүдэн хоорондоо таарамж муутай болсон. Энэ үеэс Амгаланбаатар Чимгээг “чамайг чаднаа” гэх зэргээр аль муухай үгээр заналхийх, доромжилох болсон.
Содномдаржаагийн хувьд таксины жолоочыг алсан хэргийг нь илрүүлсэн мөрдөн байцаагч Эрдэнэбатад матсан гэж хонзгоносон байсан нь дараах утсааар бичсэн мессежүүдээр нь батлагддаг /Мөрдөн байцаагч Эрдэнэбатыг зааны тугал гэж хочилдог байсан ба хүүхэд нь тухайн үед автын ослоор өнгөрсөн байсан/. Явуулж байсан мессежийг баримтжуулан хавсаргав.
-Энэ хэргийн тодруулах шаардлагатай буюу сэжиг бүхий баримтууд-
Амгаланбаатар нь энэ мэтээр хүмүүсийг гүтгэж, хүн амины онц ноцтой 4 хэргийг өөр дээрээ хүлээж бусдыг энэ хэрэгтээ татан оролцуулахаар гүтгэсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдаж байна. Ийм л хүний гүтгэлэг дээр үндэслэн шүүх шийдвэрээ гаргалаа.
-Дүгнэлт-
а/. Шоронд байгаа хүн гадуур дотуур нар салхинд байнга гарах боломжтой байна.
б/. Энэ хэргийг хаах гэж улайрч байгаа хүмүүст энэ хүний гүтгэлэг хэрэгтэй.
Тэгэхээр шоронд байгаа энэ гүтгэгчид гар утас өгөх хэрэгтэй / Шоронд гар утас бүү хэл сонсох хөгжим ч оруулдаггүй. /
Шоронгоос бичсэн мессежийг Амгаланбаатар бичиж чадахгүйг ах дүү хамаатан садангууд нь баталдаг /6-р ангиасаа сургуулиас гарсан/ за яахав хамт байгаа хүмүүсээр бичүүлсэн байж магадгүй. Гол нь энэ хүн гар утастай болсон, мессеж бичсэн нь асуудлын гол нь шүү дээ.
Хэргийн ганц амьд гэрч нь Булган гэдгийг бүх хүмүүс мэднэ. Энэ хүнтэй яллаж байгаа 2 хүнийг уулзуулсан байж таарна. Эсвэл тэртэй тэргүй энэ хүмүүсийг хүчээр ял өгөх юм чинь уулзуулах шаардлагагүй гэж дээрээс даалгавар өгсөн байж ч болно. Уулзуулсан тохиолдолд гэрч эмэгтэй эдгээр хүмүүсийг биш гэж хэлсэн учраас хуулийн бүх л боломж цоорхой юу байдгын ашиглаад шүүх хуралд оруулаагүй. Булган энэ хоёр хүн мөн байна гэж баталсан бол шүүх хурлыг нууц байдалд хаалттай хийх ямар хэрэг байна. Ганц амьд гэрч нь баталчихлаа шүүдээ. Ерөнхийлөгч, Тагнуул, Прокурор, Шүүхийн хүмүүс чинь шат шатандаа хэвлэл мэдээллээр мэдээлнэ биз дээ.Дээрх баримтууд болон эргэлзээтэй асуудлуудаас Чимгээ, Содномдаржаа 2 энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж дүгнэж болно. Гэвч шоронд хүн амины онц ноцтой хэргээр ял эдэлж байгаа Амгаланбаатарын гүтгэсэн үгээр магадгүй гүтгүүлсэн үгээр шүүх шийдвэр гаргасанд бид харамсаж байна. Монгол улсын хууль хүчий байгуулгууд ийм ёс зүйгүй болов уу? эсвэл энэ хэрэг дээр ийм хүмүүсийг сонгож ажиллуулж байна уу? гэдэг асуулт үлдлээ. Тиймээс бид доорх зүй ёсны хоёр шаардлагыг л тавьж байна.
С.Зориг агсны дүү С.Оюун ч мөн адил саналтай байгаагаа хэвлэлд ярьсан байгаа. Биднийг мэдээлэл тарааж болохгүй гэж тагнуулын байгууллага анхааруулсан. Гэвч бид дуугүй байсаар гэмгүй мөрөөрөө амьдарч байсан ах дүүсээ хэрэгтэн мэтээр яллуулахыг хүсэхгүй байна. Бидний амь нас эрүүл мэндэд ямар нэг аюул учирвал тагнуулын байгууллга болон төрийн тэргүүн хариуцах болно. Одоо бидэнд эх орондоо амар амгалан амьдрах нөхцөл алга болоод байна.
Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна