Санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй улсуудын жагсаалтыг Монгол тэргүүлэв

2017/01/31
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас танилцуулсан 2017 оны эрсдэлийн тайланд Монгол Улс санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй улс орнуудын хамгийн түрүүнд бичигджээ. Хямрал тохиох магадлалыг 75.7 хувь гэж тодорхойлсон байна. Монгол Улсын дараа Грек, Коста Рика, Азербайжан улс багтаж хямрал тохиох хамгийн эрсдэлтэй улс орнуудаар нэрлэгдэж байна. Харин улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлээр хоёрдугаарт оржээ. Харин Монголын дараа Йемен, Венесуэл, Болив зэрэг орон улс төрийн орчин хамгийн эрсдэлтэй ангилалд хамаарч байна.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна