12 давхраас унаж амиа алдсан залуу мансуурсан байж болзошгүй

2017/01/31
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай  “Рояал Кэстл” хотхоны . ..-р байрны 12 давхраас  21 настай залуу унаж амиа алдсан хэрэг гарчээ. Албан бус  эх сурвалжууд хохирогчийг  олны танил нэгэн эрхмийн  хүү байсан гэж мэдээллээ.

Мөн хохирогч    мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй  гэх ул мөо үлдсэн байна. Хэргийн газарын үзлэгээр мансууруулах төрлийн бодисын уут, гаанс олдсон байна.

Хэрэг гарах үед  хамт байсан гэгдэх  12 хүнийг сэжигтнээр татан Баянзүрх дүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хохирогчийг мансуурсан  эсэхийг тогтоолгохоор  цогцсыг задлан шинжилгээнд оруулжээ.  Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариу 14 хоногийн дараа гарах гэнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна