"Гранд" эмнэлэг олны танил хүмүүсээр дамжуулан косметик хагалгаанд уриалж байна

2017/01/31
Монголчуудыг гоо сайхны мэс засалд хошууруулж буй эмнэлэг бол Солонгосын Гранд эмнэлэг.  Гоо сайхны хагалгаагаар дагнасан тус эмнэлэг "Let me in" шоуны спонсороор ажиллаж Монголчуудад  танигдаад байгаа.

Чамгүй өндөр  үнэтэй тус хагалгааг хийлгэж  хөөрхөн болох гэсэн охид, бүсгүйчүүдийн   сонирхол дээр тулгуурлан тэд Монголын олны танил хүмүүсээр  сурталчилгаа хийх болжээ.

Тэдний нэг нь загвар өмсөгч Э.Сэлэнгэ. Тэрбээр гоо сайхны хагалгаа хийлгэхийг илтэд сурталчилсан  бичлэгээ сошиалд тавьж, шанааны ясаа багагсгаж, давхраа хийлгэх гэж байгаагаа зарлажээ. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна