Д.Оюунхорол мэдээлэл хийнэ

2017/02/06
Өнөөдөр болох үйл явдлуудаас 

-Монголын Хүүхдийн ордонд 09:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг удам уламжлалын холбоо” хамтран угийн бичиг хэрхэн хөтлөх, түүний ач холбогдлын талаар үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулна.

-Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 10:00 цагт Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-11:00 цагт Нийслэлийн аялал жуулчлалын газар хэвлэлийн бага хурал хийнэ.

-Төрийн ордны В танхимд 11:00 цагт БОАЖ-ын сайд Л.Оюунхорол цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12:30 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос "Сагсан бөмбөгийг самарсан төрийн дээрэм"-ийн талаар мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна