Солонгост суралцдаг монгол оюунтнууд танхайн хэргээр саатуулагджээ

2017/02/07
БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газарт манай улсын хоёр иргэн саатуулагджээ. Тэд 18, 20 настай оюутнууд бөгөөд тус арал дээрх нэгэн дээд сургуульд суралцдаг байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар саатуулагдсан иргэд нэгдүгээр сарын 31-ний өдөр архидан согтуурах үедээ гудамжинд танхайрч, солонгос иргэдийг зодож, эд хөрөнгөнд нь халджээ.  

Энэ талаар Чежү арал дахь цагдаагийн газраас "Монгол оюутан залуус архидан согтуурч, агсан тавихдаа зургаан иргэнийг зодож бэртээсэн. Мөн хэргийн газарт очсон цагдаагийн хоёр ажилтны шаардлагыг үл тоомсорлож, тэднийг зодож, нэгнийх нь хөлийг хазсан хэрэг үйлдсэн. Тэд эх орон руугаа зугтах магадлалтай тул түр саатуулан шалгаж байгаа" гэх мэдээллийг өгсөн байна.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна