Шинийн 1-3 хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2017/02/07
Шинийн 1-3-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг нийслэлийн захиргаанаас гаргажээ. Харин сар шинийн баярыг угтаж энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийхээр болсон байна.

Цагаан сар дөхөхөөр төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Иймд иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчилгүй цаг зав, бензин шатахуунаа хэмнэн тэдгээр үйлчилгээний цэгүүдэд үйлчлүүлэх боломжийг нийслэлээс бүрдүүлсэн гэж мэдээллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна