Дэлхийн мисс-2016 тэмцээний шилдэг 11 оролцогчийн нэгээр шалгарсан мисс А.Баярцэцэг энэ сарын 3-ны өдөр эх орондоо иржээ. Тэрбээр Филиппин улсад болох олон улсын залуучуудын уулзалтад илтгэл тавихаар энэ сарын 28-ны өдөр эх орноосоо явах юм байна.
Түүнийг тэмцээнээ амжилттай дуусгасны дараа гадаад найз залуутай гэх мэдээлэл цацагдаж зарим хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байсан.
Гэр бүл төлөвлөлтийн талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Одоогоор найз залуугийнхаа талаар ярихаас татгалзаж байна. Үүнийг ойлгоорой. Гэр бүл, хувийн амьдралдаа ойрын хэдэн жилд том төлөвлөгөө оруулаагүй. Эхлээд өөрийнхөө зорьсон, хүсэж байгаа зүйлээ хийхийг илүү их эрмэлзэж байгаа” хэмээн хариулжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна